ФИБО КЛАУД-ЫН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Мэдээлэл, технологийн салбарт ажиллах хүсэлтэй оюутнуудын хүсэл эрмэлзэлийг дэмжих, CAREER PATH-аа олоход нь туслах зорилготой “ФИБО КЛАУД-ын НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” маань илүү олон үйл ажиллагаа, хөтөлбөртэйгөөр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2023 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын сэтгэгдэл
comment
Б. Номин-Эрдэнэ
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч
Тэтгэлэгт хөтөлбөр нь санхүүгийн дэмжлэгээс гадна үнэгүй сургалтанд хамруулах, оффис дээрээ бидэнд суух боломжийг олгож ширээ гаргаж өгсөн, мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө, туслалцаа авах нь чөлөөтэй, нээлттэй байсан. Мөн бид нарыг өөрсдийгөө сурталчлах олонд таниулах боломжийг олгосон. Сургалт маш үр дүнтэй санагдсан. Хүлээлтээс давсан, үнэ цэнэтэй туслалцааг бидэнд үзүүлсэн.
comment
Д. Балжинням
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Ерөнхийд нь дүгнэвэл сургалтын төлбөрийн дэмжлэгээс гадна, оюутны техникийн чадварт анхаарч байсан нь таалагдсан. Мөн оюутнуудад нэг доор шууд олгодоггүй эсвэл сургуулийн дансруу шууд хийдэг нь зөв санагдсан. Яг хүрэх ёстой зөв зүйлсдээ хүрч байгаа.
comment
Г. Өсөхбаяр
МУИС-ийн Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Анхны хөтөлбөр гэхэд тэтгэлгийн хүүхдүүдтэйгээ холбоотой байж, хаячихгүй явсан нь таалагдсан. Ерөнхийдөө надад бол хэрэгтэй байсаан 🫡
comment
О. Цэнгүүн
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Маш үнэ цэнтэй дурсамжууд, сургалтууд авч чадсандаа баяртай байгаа.
comment
Э. Хантүшиг
МУИС-ийн Компьютерийн ухаан хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч
Аягүй дажгүй
requirement
Үндсэн шаардлага
Монгол улсын их, дээд сургуулиудад мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр суралцдаг 2 болон түүнээс дээш түвшний оюутан байх.
requirement
Тэтгэлгийн хэмжээ
1 жилийн турш сар бүр 100,000 төгрөг эсвэл оюутны сургалтын төлбөр болгож нэг удаа шилжүүлэх.
Шалгаруулалтын үе шат
1-р шат
CV хүлээн авах
2-р шат
Бидний зүгээс бэлдсэн асуултуудад хариулж илгээх
3-р шат
Ярилцлага

2023 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын танилцуулга
Б. Номин-Эрдэнэ
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч
Д. Балжинням
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Г. Өсөхбаяр
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч
О. Цэнгүүн
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Circle